• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-17 16:02:05    
Түвдийнхэн малчин тариачдынхаа аж амьдралыг дэмжин дээшлүүлж байна

Синьхуа Агентлаг

      Хятадын Түвдийн Өөртөө Засах Районы намын хорооны нарийн бичгийн дарга Жан Чиньли 16-ны өдөр Лхаст хуралдуулсан Түвдийн эдийн засгийн ажлын зөвлөлгөөн дээр цохон тэмдэглэхдээ, Түвд нь тариачин малчдынхаа үйлдвэрлэл амьдралын нөхцлийг сайжруулах, тариачин малчдын орлогыг нэмэгдүүлэхийг ямагт эдийн засаг нийгмийн хөгжлийн тэргүүн чухал үүрэг болгосоор байгаа юм гэжээ.

     Түвдийн Өөртөө Засах Район нь уг хурал дээр тариачин малчиддаа хандан "Гурван их амлалт" хийсэн байна. Тухайлбал, 2010 он гэхэд Түвдийн малчин тариачдын 80 гаран хувийг аюулгүйн баталгаатай тохилог гэр байшинд суулгах, Засаг захиргааны тосгон байгаа газар болгоны ус, цахилгаан, зам, холбоо, радио телевиз, шуудан зэргийн дэд бүтцийн барилга байгууламжийг үндсэнд нь иж бүрэн болгох, Засаг захиргааны тосгон байгаа газар болгоны тосгоны комисс зэрэг байгууллага бүрд ерөнхийлсөн үйл ажиллагааны өргөө байгуулж өгөх зэрэг болно. Ирэх жилд бүх Түвдийн малчин тариачин түмний дундаж орлого 3000 юаниас давах төсөөлөл гарч байна.

     Түвдийн 2 сая 700 мянга гаруй хүн амын 80 гаран хувь нь малчин тариачин юм. ТӨЗР нь 2006 оноос малчин тариачдыг төвхнүүлэн суулгах төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм. Одоогийн байдлаар 586 мянган малчин тариачдыг төвхнүүлэн суулгах асуудал нэгэнт зохицуулагдаад байна. Үүний зэрэгцээ, бас 600 гаруй тосгонд соёл амралтын арга хэмжээ зохиох шинэ өргөө байгуулж, 800 гаруй тосгонд авто зам зассан байна.\Буян орчуулж Номин хянав\