Бээжин хотын аялал жуулчлалын ажил эрхэлсэн газрын холбогдох хариуцлагатны хэлснээр, 2008 оны Бээжингийн олимпийн наадам болохоос өмнө, Бээжингийн аялал жуулчлалын цэг баазуудад олон хэлний 30 мянгаад орчуулагч аппарат суурилуулж ажлуулах юм байна.
Бээжин хотын аялал жуулчлалын ажил эрхэлсэн газрын холбогдох хариуцлагатны танилцуулж хэлснээр, өнөө Бээжин хотын аялал жуулчлалын 35 цэг баазад олон хэлний 8000 гаруй орчуулагч аппарат суурилуулаад байна. Эдгээр аппарат нь хамгийн бага нь Хятад Англи хоёр хэлээр үйлчилдэг аж. Өнөө хэлний төрлийг нь нэмсээр байгаа тул, наадмын үеэр 44 төрлийн хэлээр үйлчлэх төсөөлөлтэй байгаа юм байна. \Э.Цогзолмаа орчуулж Номин хянав\
|