![]( /mmsource/images/2007/12/18/xinsrc_12212041721425001446635.jpg)
ХКН нь Монголын найрсаг улс төрийн намуудтай хамтран, Хятад Монголын сайн хөршийн харилцан итгэлцсэн түншиллийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд бэлэн байна гэж ХКН-ыг Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Ван Ган 17-ны өдөр Бээжинд хэлсэн байна.
Тэрээр мөн өдөр Монгол Ардын Хувьсгалт Намын экс дарга, Монгол улсын экс Ерөнхийлөгч Н. Багабандитай уулзахдаа ингэж хэлжээ.
Хоёр орны харилцааны тухай Ван Ган хэлэхдээ, Хятад, Монгол нь найрсаг хөрш бөгөөд найз, түнш юм. Хоёр орны зам харилцаа дөхөм, эдийн засаг худалдаанд давуу талаараа харилцан нөхвөрлж чаддаг. Соёлын өв уламжлал адил төсөөтөй, аюулгүйн ашиг сонирхол харилцан холбогдож байна. Хятад Монголын харилцааны хөгжлийн нөөц хүчин асар их байж, хэтийн төлөв сайн байна гэжээ.
Н. Багабанди ХКН-ын Төв хорооны Гадаадтай холбоо авах хэлтсийн урилгаар Хятадад айлчилж байгаа юм. \Урьхан орчуулж, Цээцн хянав\
|