Хятад Оросын хамгийн том боомт болох Өвөр Монголын Манжуурт сүүлийн үед хүнсний ногоо хадгалах томоохон агуулах байгуулсан байна. Энэ утгаараа уг боомтод 100 мянган тоннын чадалтай дулааны агуулах шинээр нэмэгдсэн тул Орост гаргадаг жимс хүнсний ногооны хэмжээ ихээхэн нэмэгдэх болно.
Манжуур хот бол Хятадаас Орост хүнсний ногоо жимс гаргадаг гол боомт юм. Энэ оны 1—11-р сард Манжуураар экспортолсон жимс ногоо 320 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 гаруй хувиар нэмэгдсэн байна. \Э.Цогзолмаа орчуулж, Буян хянав\
|