Хятадын Үндэстний Хэрэг Эрхлэх Зөвлөл, Өвөр Монголын Өөртөө Засах Районы Засгийн газраас зохион байгуулсан монгол уртын дууны телевизийн олон улсын тэмцээн 19-ний орой Хөххотноо амжилттай өндөрлөсөн байна.
Уг тэмцээнд Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Район, Монгол улс, Оросын Холбооны Улсын Тувагийн Бүгд Найрамдах Улс, Буриадын Бүгд Найрамдах Улс, Халимагийн Бүгд Найрамдах Улс зэрэг газар нутаг, улс орны 340 гаруй дуучин оролцож, авъяас билэг, ур чадвараа үзэгч олноо тайлагнажээ. Тэмцээний дүнд мэргэжлийн дуучны номинацид Өвөр Монголын Билэгбаатар, ардын авъяастны номинацид Монгол улсын Э. Хүрэлбаатар нар тус тус тэргүүлж, хоёр, гуравдугаар байранд Өвөр Монгол, Монгол улсын дуучид шалгарчээ. \О.Дарамбазар редакторлов.\
|