УТЗЗБХХ-ны дарга Жя Чинлинь 24-ний өдөр Бээжинд хэлэхдээ, энэ онд бол Шянган эх орныхоо мэдэлд шилжсэний 10 жилийн ой тохиож байгаа юм. "Нэг орон, хоёр систем", "Шянганчууд Шянганаа удирдах", дээд хэмжээнд өөртөө засах чиг шугам бүрэн зөв болохыг энэ 10 жилийн практик гэрчилж байна гэжээ.
Тэрээр Шянганы оюутнуудын төлөөлөгчидтэй уулзахдаа ингэж хэлсэн юм. Шяганчууд Шянганаа сайн удирдаж, сайн байгуулж, сайн хөгжүүлж чадна гэдгийг практик гэрчилж байна гэж ЖяЧинлинь тэмдэглэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, О.Дарамбазар хянав.\
|