ӨМӨЗР-ны Засгийн газраас үндэстний боловсролыг эрчимжүүлэх тухай баримт бичиг саяхан нийтэлж, монголчууд төвлөрөн суугаа нутагт албанаас эрхэлсэн, монголоор хичээллэх хүүхдийн цэцэрлэг ажиллуулахаар дэвшүүлсэн байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, монголчууд төвлөрөн суугаа хошуу, шяний төв болон нөхцөл хангасан сум сууринд албанаас эрхэлсэн, монголоор хичээллэх хүүхдийн цэцэрлэг эрхэлж, хүүхдийн цэцэрлэг байгуулах нөхцөл хангаагүй газарт үндэстний цөөнхийн бага сургуульд монголоор хичээллэх анги гаргахыг Өөртөө засах районы Засгийн газар шаардаж байгаа юм байна. Монгол үндэстэн холилдон суугаа районд бодит байдлын дагуу үндэстний хүүхдийн цэцэрлэг, монголоор хичээллэх анги гаргаж болно. Үүний зэрэгцээ, Засгийн газар монгол хүүхдийн цэцэрлэгийн боловсролд албанаас эрхлэх дүрэм хэрэгжүүлж, цэцэрлэг эрхлэх бүх зардлыг орон нутгийн санхүүгийн төсвөөс бүхнийг санхүүжүүлнэ. \Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав.\
|