27-ны үдээс өмнө Японы ерөнхий сайд Ясуо Фукуда Хятадад айлчлахаар мордохоосоо өмнө ерөнхийлөгчийн ордондоо, Японд байгаа Хятад профиссорын холбооны 12 төлөөлөгчийг хүлээн авч уулзав.
Ясуо Фукуда уулзалт эхлэх үед хэлэхдээ, Япон Хятадын харилцаа өнгөрсний хөшүүн байдалд дахиж орохгүй юм. Та бүхэн санаа амар байгаарай гээд би энэ удаагийн айлчлалдаа Хятадын удирдагчидтай уулзахыг хүсэн хүлээж байна, айлчлал маань амжилттай болохыг хүсэж байна гэж илэрхийлжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|