Хятадын ГХЯ-ын төлөөлөгч Чинь Ган 27-ны өдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талат хэлэлцээний талууд үйл ажиллагаараа үйл ажиллагаанд хандах зарчимын дагуу хамтаар чармайж, хоёрдох үе шатны үйл ажиллагааг тал бүрээр жигд найдваржуулахыг хүсэж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, талуудын тасралтгүй хүчин чармайлтаар зургаан талт хэлэлцээ идэвхтэй ахицтай болж, Солонгосын Ёнбионы цөмийн тоног төхөөрөмжийг битүүмжилсний дараа чадавхыг алдагдуулах ажлыг эхлүүлж, ихээхэн ажлыг жилийн сүүлчээс өмнө биелүүлэхээр байна гэжээ. \Гэрэлт орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|