Хятадын ГХЯ-ын төлөөлөгч Чинь Ган 27-ны үдээс хойш болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Японы ерөнхий сайд Ясуо Фукуда Хятадад айлчлах хуагаацанд, Хятад Япон хоёр орны удирдагч Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талт хэлэлцээ тэрчилэн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлаар санал бодлоо солилцох болно гэжээ.
Чинь Ган хэлэхдээ, Солонгосын хойгийг цөмйин зэвсэггүй бүс болгох, зүүн хойт Азийг энх тайван тогтвортой байлгах тэрчилэн холбогдох улс орны харилцааг хэвийн болгох бол зургаан талт хэлэлцээний эсцийн зорилт мөн. Мөн ч зургаан талт хэлэлцээний талуудын хамтын ашиг сонирход нийцэж байна гэжээ.
Хятад Япон хоёр тал цаг уурын өөрчлөлтийн салбарт хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах тухай сурвалжилагчын асуултад хариулах үед Чинь Ган хэлэхдээ, Японы талтай байгаль орчин, цаг уурын өөрчлөлтийн салбарыг оролцуулсан солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ. \Гэрэлт орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|