Синь хуа хороо 27-нд өгүүлэл нийтэлж, Хятад улс социалист соёлын байгуулалтдаа шинэ өрнөлт гаргана гэж тэмдэглэжээ.
Уг өгүүлэлд тэмдэглэхдээ, шинэ зуун гарснаас хойш улсын ерөнхий хүчний өрсөлдөөн дэх соёлын байр суурь гүйцэтгэж байгаа үүрэг улам л их болж байна. Эдийн засгийн хөгжил нь улам улам л соёлд тулгуурладаг болж байна. Соёлын бүтээгдэхүүн болон үйлчилгээ нь бие даасан худалдааны хэлбэр болж, улсын ерөнхий хүчний өрсөлдөөнд чухал тал нь болж байна. Хятад улс хөгжиж байгаа социалист том гүрэн болсны хувьд соёлын байгуулалтаа нэн их дорвитой арга хэмжээгээр эрчимжүүлж, даруй түргэн эдийн засаг нийгмийн хөгжилд зохицсон соёлын давуутай болох хэрэгтэй байна гэжээ.\Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|