Японы ерөнхий сайд Ясуо Фукуда 27-ны үдээс хойш тусгай нисэх онгоцоор Бээжинд хүрэлцэн ирж, Хятадад хийх 4 хоногийн айлчлалаа эхлүүлсэн байна.
Ясуо Фукуда Хятадад айлчлах хугацаандаа Хятад улсын дарга Хү Жинь тао, Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө, Ерөнхий сайд Вэнь Жябао нартай тус тус уулзах юм уу хэлэлцээ хийх болно.
Төлөвлөгөө ёсоор Ясуо Фукуда бас Бээжин их сургуульд хүрч лекц унших болно. Үүнээс гадна бас Тянь жиньд айлчилж, Хятадын эртний соён гэгээрүүлэгч Күнзийн нутаг Шань дүн мужийн Чүй фүтай танилцах болно.
Ясуо Фукудагийн энэ айлчлал Япон Хятад хоёр орны харилцаанд хавар авчираахыг хүсэж байна гэж Японы Засгийн газрын төлөөлөгч 27-ны өглөө Бээжинд илэрхийлсэн байна. \Гэрэлт орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|