
Хятадын ерөнхий сайд Вэн Жябао айлчилж ирсэн Японы ерөнхий сайд Ясуо Фукудатай 28-ны өдөр Бээжинд хэлэлцээ хийж, Хятад Японы харилцааг шинэ хөгжилд гаргахын төлөө хамтран чармайх болно гэж хоёр тал илэрхийлжээ.

Хэлэлцээний үеэр ерөнхий сайд Вэн Жябао Хятад Япон хоёр талын удирдагчдын харилцан айлчлал болон олон талт хэлэлцээний үеэр уулзалт хийх сайн сайхан хандашаа хамгаалан, Хятад Японы харилцаа болон харилцан сонирхож байгаа асуудлаар цаг тухайд нь өндөр хэмжээнд зохицуулалт хйиж, саналаа солилцож, эрчим хүч, байгаль орчны хамгаалалт, банк санхүү, дээд техник зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөтгөж, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чанар үр ашгийг тасралтгүй дээшлүүлж, түүхээс үлдэгдэж ирсэн буюу Тайваний асуудлыг болгомжтой зохицуулж, хоёр орны улс төрийн харилцааны үндэс суурийг хамгаалахыг санал болгосон байна.

Япон, Хятад хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Ази тив тэрчлэн дэлхийд хариуцлага хүлээх бол цаг үеийн шаардлага мөн, Азийн ард түмэн болон олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэл мөрөөдөл мөн. Хоёр тал харилцан ашигтай арга барилаар хоёр талын, зүүн Азийн цэцэглэл хөгжилд тус дөхөм үзүүлэн, цаг уурын өөрчлөлтийг аргацаах талаар хамтран ажиллах хэрэгтэй гэж Японы ерөнхий сайд Ясуо Фукуда илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, Тайваний асуудлаар Японы тал "хоёр Хятад улс", "нэг Хятад нэг Тайвань" гэгчийн оролдлого хийхгүй байж, Тайваний тусгаар тогтнохыг дэмжихгүй, Тайваний НҮБ-д элсүүлэхийг дэмжихгүй, Тайваний НҮБ-д элсэн орохын төлөө хийх ил санал хураалтыг дэмжихгүй гэжээ.

Дорнод тэнгисийн асуудлыг зохистой зохицуулах нь хоёр талын ашиг сонирхолд нийцэж байна. Хоёр тал хоёр орны харилцааг хөгжүүлэх үйл явцдаа энэхүү асуудлыг эртхэн зохицуулах болно гэж хоёр удирдагч илэрхийлжээ.
Хэлэлцээ дууссаны дараа ерөнхий сурвалжлагчидтай уулзах үедээ ирэх хаврын Сакура цэцэг дэлгэрэх үеэр Хятад улсын дарга Хү Жиньтао Японд айлчлах тухай хоёр тал санал нэгтэй боллоо гэж хоёр удирдагч илэрхийлжээ. \Гэрэлт орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|