Сэтгүүлч тун саяхан холбогдох салбараас мэдээлснийг үзвэл, бараа нэвтрэлтийг батлахын тулд, Хятад Оросын хамгийн том боомт-Манжуурын засмал замын боомтыг хаах хугацааг 2 цаг сунгасан байна.
Манжуур боомтын тамгын газрын хариуцлагатай хүн танилцуулж хэлэхдээ, засмал замын боомтод ачаа бараа дарагдаж байгаа асуудлыг зохицуулахын төлөө боомтын алба нь гааль, шалган өнгөрүүлэх зэрэг холбогдох салбарыг зохион байгуулж, Оросы холбогдох талуудтай зөвшилцэж, 2007 оны 12-р сарын 25-ны өдрөөс эхлэн боомтын ачаа бараа нэвтрүүлэх цагийг 2 цаг сунгаж, Бээжингийн цагаар оройн 10 цагт хаахаар болсон юм байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|