
Хятад улсын дарга Хү Жиньтао, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө, УТЗЗБХХ-ны дарга Жя Чинлинь нарын зэрэг удирдагчид 31-ний орой шинээр байгуулагдсан Үндэсний их театрд болсон шинэ жилийн Бээжин шийгийн үдшлэгт оролцож, Бээжин хотын мянга орчим иргэдтэй хамт ирж байгаа 2008 оныг угтсан байна.
Бээжин шийг Хятадын төрийн ший гэж нэрлэдэг, өнөө 200 гаруй жилийн түүхтэй болж байна. Үдшлэг дээр Бээжин шийгийн уран бүдээлчид уламжлалт ший болон орчин үеийн шийг тоглосон байна.\Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав\
|