Шинэ жил болох гэж байгаа ялдамд, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао Хятадын баруун нутгийн Шань ши мужид очиж, өргөн олон ард иргэдийг эргэн үзэж тойрон болгоохын зэрэгцээ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.
12-р сарын 29-ний өдрийн үдээс хойно, ерөнхий сайд Вэнь Жябао тариачин өрхөөр айлчлан очиж, тэдний үйлдвэрлэл амьдрал болон хөдөө тосгоны талаархи бодлогын хэрэгжиж байгаа байдлыг асууж лавласан байна. Вэнь Жябао хэлэхдээ, тариачдын үйлдвэрлэлийг урамшуулан, үр тарианы аюулгүйг батлахын төлөө, улс орноос тариачдад олгож байгаа олон төрлийн нөхвөр мөнгийг ирэх жил үргэлжлэн нэмэгдүүлэх болно гэжээ.
30-ны өдрийн үдээс өмнө, Вэнь Жябао Ши-аний нисэх онгоцны аж үйлдвэрийн корпурацын хязгаарлагдмал хариуцлагатай компанид хүрэлцэн очиж ажилтадтай уулзаад, бие даан том оврын нисэх онгоц судлан үйлдэх бол Хятадын засгийн газрын тогтоосон стратегийн чухал шийдвэр мөн бөгөөд энэ нь Хятадын ард түмэн өөрийн хоёр гар болон оюун ухаанаараа дэлхийд өрсөлдөх хүчин чадалтай том оврын нисэх онгоц үйдвэрлэнэ гэдгийг харуулж байгаа юм гэжээ.
Вэнь Жябао Шааньши мужийн ард иргэдтэй уулзаад, ард иргэдийн хэрэг явдал бол даруй улс гөрийн том хэрэг явдал, боловсрол, орон сууц, нийгмийн баталгаа, эмчилгээ зэрэг ард иргэдийн амьдралтай холбоотой хэрэг явдал бол даруй улс гүрний том хэрэг мөн. Засгийн газар чармайн ажиллаж байна. Ард түмний бишгүй олон асуудлыг алхам алхамаар шийдвэрлэж, амьдарлын түвшин нь улам дээшилнэ гэдэгт итгэж байна гэжээ./Хүчит орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|