• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-01 17:14:28    
Бээжин хот 2008 оны Олимпийн жилийг угтах ажиллагааг зохион байгууллаа

Хятадын Олон Улсын Радио

     2007 оны 12-р сарын 31-ний орой Бээжингийн Олимпийн зохион байгуулах хороо Олимпийн наадмаа баяртай угтаж, Бээжинд ерөөлөө дэвшүүлье—2008 оны Олимпийн жилийг угтах ажиллагааг Бээжингийн Жүн Хуа Ший Жи Тань мандалд зохион байгуулав.

     2008 оны 1-р сарын 1-ний тэг цагаар үзэгчидийн баярын дууны дунд Хятадын Биеийн тамир спортын үндсний хорооны даргын орлогч Дуан Шы-же, Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны гүйцэтгэгч даргын орлогч Жян Шяо-иүй, Хятадын дахир тутуу хүмүүсийн холбооны зөвлөлийн дарга, Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны гүйцэтгэгч даргын орлогч Тан Шяо-чуан нар Жүн Хуа Ший Жи Тань мандал дахь We Are Ready бид бэлэн боллоо гэсэн том оврын гэрэлтүүлгийн төхөөрөмжийг ажиллуулсан байна.

     Үүний зэрэгцээ Жүн Хуа Ший Жи Тань мандалын зүүн хойт талд байрлуулсан Жүн Хуа Ший Жи жүнгийн өмнө сансрын баатар Ян Ливи, Бээжингийн Олимпийн бэлгэдэл сахиус дикзейний зуран төлөвлөж өөрчлөлт оруулах ажлын хэсгийн дарга Хань Мэйлинь, Бээжингийн Олимпийн наадмын нээлт хаалтын ёслолын ерөнхий найруулагч Жан И-мү нарын зэрэг нэрт хүмүүс шинэ оны хонхон дууга дуугаргаснаар, Бээжин хот Олимпийн жилд албан ёсоор орсноо тунхаглалаа. \Гэрэлт орчуулж, Баясгалан хянав\


1 2 3