Түвдийн Өөртөө Засах Районы дарга Чянба Пунсог тун саяхан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж хэлэхдээ, Хятадын болон Түвдийн онцлогтой хөгжлийн замаар явж, Түвдийг шинэжлэх ухаанч хөгжлийн замаар түргэн хөгжүүлж, нийгмийн эвсэг зохицонгуй байгуулалтын явцад урт удаан хугацааны амар амгалан байдлыг биелүүлэх болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, 2007 он бол Түвдийн эдийн засаг, нийгмийн үйл хэргийн хөгжилд ил тод ололт амжилт олсон нэг жил юм, Түвдийн үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 7 жил дараалан 12 хувь гаруй хурдаар өсөн нэмэгдэв, Түвд өнөө түүхэн дэх хөгжил болон тогтвортой байдлын хамгийн сайн сайхан цаг үедээ оршиж байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\
|