
Шинэ оны анхны өдөр, Хятадын үндэстнүүдийн ард түмэн төрөл бүрийн арга хэмжээ зохиож шинэ жилээ тэмдэглэв.

1-ний өдөр, нийслэл Бээжин баяр ёслолын уур амьсгалаар бялхаж, газар болгонд хөл хөдөлгөөи ихтэй байлаа. Олимпийн аварга, шинжлэх ухаан техникийн ажилтан, хөдөлмөрийн баатар, олимпийн наадмын талбай заалыг байгуулж байгаа барилагчдаас бүрдсэн 2008 хүн ууланд авирч, бүх иргэдийн биеийн тамирын үйл ажиллагаанд оролцсон байна.

Өвөр Монголын Хөх-хотын Улаан театрт, Бээжин ши, цирк, дуу бүжгийн концерт болж, мянга гаруй үзэгч шинэ жилийн баярын өдрөө тэмдэглэсэн байна. /Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|