Германы "Ханделсблатт" сонины 2-ны өдөр нийтлүүлсэн сүүлийн үеийн судалгааны тайланд Хятадын эдийн засгийн өрсөлдөх хүчин чадал дэлхийд тэргүүлж байгааг харуулсан байна.
Германы "Ханделсблатт" сонин дэлхийн эдийн засгийн 10 том цогцын өрсөлдөх ерөнхий хүчин чадлын талаар жагсаалт хийжээ. Энэ талаар хийсэн судалгаанд Европын хэт өндөр зэрэглэлийн мэргэжлийн удирдах хариуцлагатан 1200 хүн оролцжээ.
Герман, Щвейцар өрсөлдөх хүчин чадлаараа хоёрдугаарт, Австри, Англи 3-р байранд орсныг судалгаанд харуулжээ. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/
|