ХГХЯ-ны төлөөлөгч хатагтай Жян Юй 3-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Пакистаны бүх нийтийн сонгууль саадгүй болохыг Хятадын тал хүсч байна гэжээ.
Пакистаны сонгуулийн хороо 1-р сарын 2-ны өдөр мэдэгдэхдээ, 1-р сарын 8-ны өдөр хийлгэхээр товлоод байсан бүх Пакистан болон мужийн хэмжээний парламентын сонгууль 2-р сарын 18-ны өдөр хүртэл хойшиллоо гэжээ. Үүнтэй холбогдуулан Жян Юй хэлэхдээ, энэ бол Пакистаны дотоодын хэрэг, Хятадын тал Пакистаны тогтоолыг хүндэтгэх бөгөөд Пакистаны бүх нийтийн сонгууль саадгүй болохыг хүсч байна, үүний зэрэгцээ Пакистаны дотоодын тогтвортой байдал болон хөгжлийг цаашид хэвээр байлгаж чадахыг хүсч гэжээ.\ Буян орчуулж, Пэрлаймаа хянав\
|