• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-03 17:46:08    
6 талт хэлэлцээ амжилтад хүрэхийг Хятадын тал хүсч байна

Хятадын Олон Улсын Радио

      ХГХЯ-ны төлөөлөгч хатагтай Жян Юй 3-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, 6 талт хэлэлцээний холбогдох талууд амлалтаа цаашид нухацтай биелүүлж, 2-р шатны үйл ажиллагааны төлөвлөгөөг бүх талаар тэнцвэртэй хэрэгжүүлэхийг Хятадын тал хүсэн хүлээж байна гэжээ.

     Жян Юй сурвалжлагчийн холбогдох асуултад хариулахдаа, холбогдох талуудын хамтын хүчин чармайлттайгаар, 6 талт хэлэлцээний тогтоосон 2-р шатны үйл ажиллагаа хэрэгжиж байгаа явцдаа байна. Зарим салбарынх нь ахиц түргэн, зарим нь удаавтар байна. Энэ бол хэвийн юм. 6 талт хэлэлцээний холбогдох талууд амлалтаа цаашид нухацтай биелүүлж, 2-р шатны ажиллагааны төлөвлөгөөг бүх талаар тэнцвэртэй хэрэгжүүлэхийг Хятадын тал хүсэн хүлээж байна гэжээ.\ Буян орчуулж, Пэрлаймаа хянав\