
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябаогийн урилгаар, Бүгд Найрамдах Энэтхэг улсын ерөнхий сайд Манмохан Синг 1-р сарын 13-аас 15-ны өдүүдэд Хятад улсад албан ёсны айлчлал хийх болно гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 3-ны өдөр Бээжинд хэлсэн байна.
Жян Юй хэлэхдээ, Манмохан Сингийн энэ удаагийн айлчлал нь хоёр орны ард түмэн хоорондын найрамдлыг зузаатгаж, хоёр орны олон салбарын харилцан ашигтай найрсаг хамтын ажиллагааг өргөтгөн, Хятад, Энэтхэгийн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны урт хугацаа эрүүл тогтвортой хөгжлийг эрчимжүүлэхийг Хятадын тал хүсэж байна гэжээ.

Өнөө, Хятад Энэтхэгийн харилцааны хөгжлийн байдал сайн байгаа юм. 2007 онд, хоёр орон хамтран Хятад, Энэтхэгийн аялал жуулчлалын найрсаг оны ажиллагааг зохион байгуулж, хоёр талын дээд хэмжээнийхний хоорондын хэлхээ холбоо олширч, олон салбарын хамтын ажиллагаа ч тасралтгүй эрчимжсэн байна. 2007 оны 1-ээс 11-р саруудад, Хятад, Энэтхэг хоёр талын худалдааны хэмжээ 34 тэрбум 200 сая ам. долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийхээсээ 54 хувиар өссөн байна.
Үүнээс гадна, Хятад Энэтхэгийн хилийн зааг шугамын асуудлаархи тусгай төлөөлөгчид 3 удаа хэлэлцээ хийж, зохицуулах хүрээ хэмжээний талаар үр ашигтайгаар хайн хэлэлцсэн байна. Жян Юй хэлэхдээ, Энэтхэгийн талтай хамтран чармайн, хоёт тал цөмөөр хүлээн авч чадах, шудрага, зүй зохистой зохицуулах арга хэмжээг эртхэн хайж олохыг Хятадын тал хүсэж байна гэжээ. /Хүчит орчуулж, Пэрлаймаа хянав/
|