Бээжингийн Олимпийн наадмын зохион байгуулах хорооны дарга Лиү Чи 3-ны өдөр хэлэхдээ, 2008 он бол Хятадын болон дэлхийн Олимпийн жил, бид олимпийн наадам болон пара олимпийг заавал онцлогтой бөгөөд өндөр түвшинд зохион байгуулах болно гэжээ.
Тэрээр мөн өдөр Бээжинд болсон Олимпийн 29-р наадмын зохион байгуулах хорооны 5-р бүгд харал дээр хэлэхдээ, олимпийн наадмын бэлтгэл ажлыг 6 жил хийлээ, 2007 онд жилийн үүргээ хугацаандаа биелүүлсэн байна гэжээ.
2008 онд олимпийн наадмын бүх бэлтгэл ажлыг бүрэн дүүрэн дуусгах болно гэж тэрээр мөн онцолсон байна.\Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\
|