Хятад улсын дарга Хү Жиньтао 7-ны өдөр Бээжинд "2008 оны эдийн засгийн даяарчлал болон үйлдвэрчний эвлэл" олон улсын чуулга уулзалтын нээлтэд оролцож хэлсэн үгэндээ: Улс орнуудын үйлдвэрчний эвлэл хамтран арга ухаан сүвэгчилж, эдийн засгийн даяарчлалын эрүүлээр хөгжихөд тус төхөм үзүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн ололт амжилтыг улс түмний хүртээл болгох ёстой гэж тэмдэглэжээ.
Тэрээр хэлэхдээ: Үйлдвэрчний эвлэл өргөн олон хөдөлмөрчдийн өмнөөс үг хэлж тэдний төлөө идэвхтэй ажиллаж, өргөн олон хөдөлмөрчид ялангуяа хөгжиж байгаа орнуудын хөдөлмөрчдөд эдийн засаг, нийгмийн хөгжлийн ололт амжилтыг нэн илүү хүртээх хэрэгтэй гэжээ. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/
|