Бүх Хятадын Үйлдвэрчний Ерөнхий Эвлэлийн дарга Ван Чжаогүө "2008 эдийн засгийн даяаршлал болон үйлдлвэрчний эвлэл" олон улсын чуулга уулзалтад оролцож байгаа гадаад орнуудын үйлдвэрчний эвлэлийн удирдлагуудтай 7-нд Бээжинд уулзжээ.
Тэрээр хэлэхдээ: Хятадын үйлдвэрчний эвлэл өнгөрснийхтэйгээ адил бие даасан, эрх тэгш, харилцан хүндэтгэсэн, бие биеийн дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмын үндсэн дээр, улс орон, улс орнуудын үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай харилцаа тогтоож, түүнийгээ хөгжүүлж, өнө удааны энх тайван, хамт хөгжсөн, эв нэгдэлтэй дэлхий ертөнц байгуулахад тус дөхөм үзүүлнэ гэжээ.\Баясгалан орчуулж, Буян хянав\
|