Тухайн орон нутгийн гаалийн бүртгэлээс үзвэл, 2007 онд, Хятадын умард нутгийн Хятад Оросын хилийн Манжуур боомтын Оростой хийсэн худалдааны нийт хэмжээ 8 тэрбум 400 сая ам.доллараас давсан байна. Манжуур боомт нь Хятадын хамгийн том Хятад, Оросын худалдааны боомт болсны хувьд Оростой хийсэн худалдааны нийт хэмжээ нь түүхийн шинэ төвшинд хүрсэн байна.
Эх сурвалжаас үзвэл, 2007 оны Манжуур боомтын Оростой хийсэн худалдааны нийт хэмжээ нь 2006 оныхоос 27 хувиар өссөн байна. Экспортын бүтээгдэхүүнд голдуу цахилгаан хөдөлгүүрт механик, авто машин болон авто машины суурь, ган хийц их нэмэгдсэн байна. Импортын бүтээгдэхүүнд голдуу түүхий нефть оруулсан байна.
Хятад, Орос бол том хөрш тиймээс эдийн засгийн хамтын ажиллагааны маш их нөөцтэй улс юм. \Г. Сайн-Өлзий орчуулж, Буян хянав.\
|