Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талт хэлэлцээний Америкийн талын төлөөлөгчдийн тэргүүн, Америкийн Төрийн нарийн бичгийн даргын туслах Кристофер Хилл энэ сарын 10, 11-нд Хятад улсад айлчилна гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хатагтай Жян Юй 8-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.
Кристофер Хиллийн айлчлалын үеэр, ГХЯ-ны орлогч сайд Ү Давэй түүнтэй уулзаж, 6 талт хэлэлцээний холбогдох асуудлаар санал бодлоо солилцоно гэж Жян Юй тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|