Сүүлийн жилүүдэд, Хятадын Түвдийн Өөртөө Засах Районы хөдөлмөр хамгааллын ажил үйлс ил тод дэвшилтэй болж, Түвдийн онцлогтой нийгмийн баталгааны тогтолцооны хүрээ хэмжээ үндсэндээ бүрэлдсэн байна.
Сурвалжлагч 7-ны өдөр хуралдсан Түвдийн өөртөө засах районы хөдөлмөр нийгмийн баталгааны ажлын зөвлөлгөөнөөс мэдээлснээр, таван жилийн турш, Түвдэд 100 мянга гаруй хүн ажлын байраар хангагдаж, хот суурины бүртгүүлсэн ажилгүйдлийн хэмжээг 4.5%-ийн дотор тогтоон барьж ирсэн бөгөөд давхардсан тоогоор 3 сая малчин тариачныг зохион байгуулан хөдөлмөр үйлчилгээнд явуулсан байна. Үүнээс гадна 2007 онд Түвдийн дээд сургуулиудаас төгссөн бүх оюутан төлөвлөгөөт хуваарлалтын тогтолцооноос гарч, өөрөө ажил олох болсноос хойш, бүх өөртөө засах районы оюутнуудын ажлын байраар хангагдсан хэмжээ 95.4%-д хүрсэн байна. /Пэрлаймаа орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|