НҮБ-ын 9-ний өдөр нийтлүүлсэн "2008 оны дэлхийн эдийн засгийн байдал болон төсөөлөл" тайланд, 2008 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд цаашид саарч, өсөлт 3,4 хувьд хүрэх болно гэж тэмдэглэжээ.
Тайланд тэмдэглэхдээ: 2007 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд саарч байгаагийн гол шалтгаан нь Америкийн эдийн засгийн өсөлтийн хурд саарч, хөгжингуй бусад орнууд Америкийн "дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр"-ийн үүргийг гүйцэтгэж чадахгүйд оршино гэжээ.
Тайланд бас тэмдэглэхдээ: Хятадын эдийн засгийн түргэн хөгжил нь хөгжиж байгаа бусад орнуудын эдийн засагт асар их нөлөө үзүүлж, эдгээр орнуудын эдийн засгийн сүүлийн жилүүдийн өсөлтөд шууд тус дөхөм үзүүлсэн байна гэжээ. /Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав/
|