Яриа хэлэлцээ хийх нь Ираны цөмийн асуудлыг зохицуулах хамгийн сайн арга зам мөн гэж Хятадын тал үзэж байна гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хатагтай Жян Юй 10-нд Бээжинд хэлсэн байна.
Жян Юй мөн өдөр хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулж хэлэхдээ, Ираны цөмийн асуудлыг урт хугацаа, бүх талаар, тогтвортой бөгөөд зүй зохистой зохицуулахын төлөө өнөөгийн байдалд олон улсын хамтын нийгэмлэг дипломат хүчин чармайлтаа өргөтгөж, хөшүүн байдлаас гаргаж, хэлэлцээг түргэтгэн сэргээх ёстой гэжээ. /Э.Цогзолмаа орчуулж, Пэрлаймаа хянав/
|