|
Тайваний асуудал дээр Хятадын талд хандаж хийсэн амлалтаа журамлахыг Хятадын тал Америкийн талд шаардаж байна гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жян Юй 14-нд Бээжинд хэлсэн байна.
Холбогдох мэдээллээс үзэхэд, Тайваний эрх баригч Чэнь Шүй бянь энэ сарын 13-нд Америкийн Аласкад хүрэлцэн очсон байна. Энэ тухайд Жян Юй тайлбар нийтэлж тэмдэглэхдээ, ямарваа улс орны Тайваньтай албаны талын ямарваа харилцаа холбоотой байхыг Хятадын тал эрс эсэргүүцсээр ирсэн юм. Чэнь Шүй бянь бол Тайваний хоолойн энх тайван тогтвортой байдлыг эвдэгч, Хятад, Америкийн харилцаанд харш саад таригч мөн.
Тайваний асуудал дээр Хятадын талд хандаж хийсэн амлалтаа журамлахыг Хятадын тал Америкийн талд шаардаж байна. Чэнь Шүй бяний ямарваа хэлбэрээр Америкийн нутаг дэвсгэрийг ашиглан "Тайванийг тусгаарлах" эх орноос таслан салгах ажиллагаа хийхийг зөвшөөрөхгүй, "Тайванийг тусгаарлах"-ыг зоригч хүчинд ямарваа буруу дохио өгөхөө зогсоох хэрэгтэй гэжээ. /Э.Цогзолмаа орчуулж,Баясгалан хянав/
|