Хятад улсад айлчилж байгаа Энэтхгийн ерөнхий сайд Манмохон Синг 15-ны өдөр Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академид "21-р зууны Энэтхэг, Хятад" гэсэн лекц уншсан байна.
Манмохан Синг хэлэхдээ, Энэтхэг нь Хятадын хөгжилд "сэтгэгдэл төрөхгүй байж чадахгүй юм". Энэтхэг, Хятад хоёр орон өнөө өөрчлөлт шинчлэлийн шат үедээ оршиж байгаа, хоёр орны нийгмийн тогтолцоо адилгүй байлаа ч гэсэн, саруул сайхан ирээдүйгээ цогцлон байгуулах бол хоёр орны ард түмний хамтын эрэл хүсэл юм гэжээ.
Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн эрдэмтэн мэргэжилтнүүд, Энэтхэгээс Хятадад суугаа элчин сайдын яамны ажилтнууд болон Манмохан Сингтай хамт айлчилж байгаа хүмүүс зэрэг 300 шахам хүн түүний лекцийг сонссон байна. /Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|