2007 онд Хятадын Түвдийн Өөртөө Засах Раионы үйлдвэрлэлийн нийт хэмжээ нь урьдчилсан тооцоогоор 34 тэрбум 200 сая юаньд хүрч, өнгөрсөн оныхоос 13.8 хувиар өсч, 7 жил дараалан 12 гаруй хувь байгаа өсөлтийн хурдаа хадгалсан байна.
2007 онд, Түвдийн Өөртөө Засах Раион нь малчин тариачдын оролгыг нэмэгдүүлэхийг ажлын гол үүргээ болгож, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь 20 дахь жилдээ элбэг их ургац хураалт авсан байна. Үүнээс гадна, зам харилцааны боогдмол байдал өөрчлөгдөж, хүлээн авах хүчин чадал нэмэгдсэн ба дэмжин туслах бодолгууд хэрэгжүүлсэн зэрэг нь, Түвдийн аялал жуулчлалын ажил үйлсийн түргэн хөгжилд төхөм үзүүлж, Түвдийн аялал жуулчлалын үйлс 2007 онд маш түргэн хөгжсэн байна. Үүний зэрэгцээ, Түвд нь эх баялгийн давуулгаа ашиглан, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, өндөрлөг нутгийн онцлог бүхий биологийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн өвөрмөц онцлогтой бүтээгдэхүүн боловсруулах аж үйлдвэр, ашигт мартмалын ажил төрөл, Түвд эм бэлдмэлийн ажил төрөл, үндэстний гар урлалын аж үйлдвэр зэргийг ихээхэн хөгжүүлсэн байна. Мөн Түвдийн аж үйлдвэр ч түргэн хөгжжээ. /Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|