Хятад улсын дарга Хү Жиньтао тун саяхан Ань хуй мужийн ажил байдалтай танилцах үедээ цохон тэмдэглэж, биеэ даан шинийг санаачлан бүтээх хүч чадлаа тасралтгүй дээшлүүлж чадвал сая хөгжлийн идэвхи санаачилгаа хатуу баримталж, хөгжлийн шинэ давуу талыг нэмэгдүүлж чадна гэж хэллээ.
Дарга Хү Жиньтао Ань хуйд байгаа хугацаандаа, Хятадын хамгийн том бие даасан брэндийн суудлын машин судлан үйлдэх Чери машины хязгаарлагдмал компани, Хятадын Шинжлэх Ухааны Академийн Хэ фэйн Материаллагийн Эрдэм Шинжилгээний хүрээлэн, йоны физик судлалын газар зэрэг байгууллагуудтай танилцсан байна. Хятадын шинжлэх ухаан эрдэм шинжилгээний байгууллагууд шинийг санаачлан бүтээгч улс орон байгуулах шаардлагын дагуу, цоо шинийг бүтээхэд дорвитой дус дөхөм үзүүлж, дахин сэргээгдэх зүйлийг хүлээн авч, Хятадын аж ахуйн нэгжүүд нь судлан өгжүүлэх эрч хүчээ нэмэгдүүлж, биеэ даан шинийг бүтээх талаар нэн их алхам хийж, нэн хүчирхэг их өрсөлдөх хүчин бүхий тэргүүний брэндийг чармайн бий болгохыг тэрээр шаардсан байна.
Орон нутгийн ард иргэдтэй ярилцах үедээ Хү Жиньтао хэлэхдээ, улс орны ерөнхий хүчин чадал нэмэгдэхийн хирээр, засгийн газраас ахиухан хөрөнгө мөнгө эд материал гаргаж хүн арддаа зориулан бодитой ажил, сайн ажил хийж байгаа юм. Засгийн газар бол ард иргэдээ улам сайн сайхан амьдруулахын төлөө ажилладаг юм гэжээ.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\
|