• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-15 12:54:57    
Хятад, Энэтхэгийн нэгдсэн эмнэлгийн анги Бээжинд байгуулагдав

Синьхуа Агентлаг

       Хятад Энэтхэгийн 20 залуу эмчээс бүрэлдсэн Хятад, Энэтхэгийн нэгдсэн эмнэлгийн анги 14-ны өдөр Бээжинд байгуулагдав. Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао болон Хятад оронд айлчилж байгаа Энэтхэгийн ерөнхий сайд Сингх эмнэлгийн анги байгуулагдах ёслолд нь оролцов.

        2008 он бол Энэтхэгийн Хятад улсад туслах эмнэлгийн ангийн Хятад оронд ирсний 70 жилийн ой тохиож байгаа. 70 жилийн өмнө Японы түрэмгийллийн эсрэг дайны үеэр, Энэтхэгийн 5 эмчээр бүрэлдсэн Хятад оронд туслах эмнэлгийн анги дайны гал дүрэлзсэн Хятад оронд ирж, дайны хөлд талхигдсан Хятадын арми ардыг авран тусалсан юм.

        Энэ нэгдсэн эмнэлгийн анги 17-ны өдрөөс Хятадын умард нутгийн Хэбэй мужийн Тан сянь зэрэг газарт бүхэл өдрөөр сайн дурын эмчилгээ хийх бөгөөд энэ онд бас Хятад болон Энэтхэгийн олон газарт буяны ажиллагаанууд хийх юм байна./Пэрлаймаа орчуулж Баясгалан хянав/