Хятад Энэтхэг 14-ний өдөр Бээжинд "Хятад, Энэтхэг 21-р зуунд ирээдүйгээ хамтаар бараалах тухай " баримт бичигт гарын үсэг зурж, энх тайвны хэлэлцээгээр дамжин хилийн зааг шугамыг багтаасан санал зөрөлдөөнийг зохицуулахыг үргэлжлүүлэн эрс гуйвшгүй баримтлахын зэрэгцээ, эдгээр санал зөрөлдөөн нь хоёр талын харилцааны нааштай хөгжлийг сөргөөр нөлөөлөхгүй байхыг батлах болно гэж хоёр тал зөвшөөрсөн байна.
2005 оны 4-р сард тохиролцсон хилийн зааг шугамын асуудлын талаархи улс төрийн жолоодох зарчмын хэлэлцээрийн суурин дээр эрх тэгш, зүй зохистой байх ба хоёр тал цөмөөр хүлээн авч болохуйц арга барилаар асуудлыг зохицуулж, энх тайван, найрсаг хил хязгаар байгуулах шийдвэр зоригтой байхаа хоёр тал дахин нотолсон байна.
Нэг Хятадын бодлогыг үргэлж баримталж, энэхүү бодлогоос тэрсэлсэн аливаа ажиллагааг эсэргүүцэх болно гэж Энэтхэгийн тал уг баримт бичигт илэрхийлсэн байна. Үүнийг Хятадын тал сайшааж байгаагаа илэрхийллэ./Хүчит орчуулж, Пэрлаймаа хянав/
|