Хятад улсын дарга Хү Жиньтао Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Шингхтэй 15-нд Бээжинд уулзжээ.
Манмохан Шингхийн Хятадад амжилттай айлчилсанд Хү Жиньтао баяр хүргээд Хятад, Энэтхэгийн харилцааны хөгжлийн шинэ байдал, шинэ зорилтод хоёр тал стратегийн яриа хэлцэл болон хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэх хэрэгтэй. Эдийн засаг, худалдаа, эрчим хүч, шинжлэх ухаан техник, дэд бүтцийн байгуулалт, хөрөнгө оруулалт зэрэг салбар дахь хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх хэрэгтэй. Яриа хэлэлцээгээр дамжуулан хоёр орны хороондын эмзэг асуудлыг зохистой шийдвэрлэх хэрэгтэй. Олон талт хамтын ажиллагааг нягт болгож, даяаршлалын чанартай өрсөлдөөн сорилтыг хамтаар аргацааж, хөгжиж байгаа орнуудын эрх ашгийг хамгаалж, дэлхийн энх тайван хөгжилд тус төхөм үзүүлэх хэрэгтэй гэж тэмдэглэжээ.
Мөн өдөр БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Шингхтэй уулзжээ.
Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Шингх Хятадад хийсэн албан ёсны айлчлалаа 15-нд өндөрлүүлээд тусгай нисэх онгоцоор эх орондоо буцжээ./Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/
|