Хятадын эрх баригч нам—ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао 15-ны өдөр Бээжинд цохон тэмдэглэхдээ, ХКН нь авилгалыг шийтгэх ба сэргийлэх системийг боловсронгуй болгохоор гол болгосон авилгалыг эсэргүүцэн сэргийлж цэвэр цэгц байгуулалт хийх хэрэгтэй гэжээ.
ХКН-ын төв хорооны сахилга бат шалгах хорооны хурал дээр Хү Жиньтао хэлэхдээ, авилгалыг эсэргүүцэн сэргийлж цэвэр цэгц байгуулалт хийхэд эрхбиш өвчнийг уг үндсээр нь засах, ерөнхийд нь засах, шийтгэх сэргийлэхийг уялдуулж, сэргийлэхийг гол болгох чиг шугамыг хатуу баримталж, эрхээр хязгаарлах болон хяналтыг эрчимжүүлж, авилгалыг эх үүсвэрээс нь сэргийлэх ажлын салбарыг өргөтгөн, авилгаалыг эсэргүүцэн сэргийлж цэвэр цэгц байх дүрмийн тогтолцоо, эрх хэрэгжүүлэх хяналтын механизмийг чармайн бий болгох хэрэгтэй гэжээ.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\
|