Ордосын радиогийн мэдээ: Өвөр Монголын Бугат, Ордос, Хөх-хот хотуудын үйлдвэрлэлийн нийт хэмжээ нь тус тус 100 тэрбум юаниас давлаа.
2006 онд Бугатын үйлдвэрлэлийн нийт хэмжээ анх удаа 100 тэрбум юаньд хүрсний дараа 2007 онд Ордос хот, Хөх-хотын үйлдвэрлэлийн нийт хэмжээ мөн 100 тэрбум юаниас давж, Хятадын GDP нь 100 тэрбум юаньд хүрсэн 100 орчим хотын эгнээнд орсон байна. Өвөр Монголын энэ гурван хот Хятадын хөгжсөн хотуудын нэг болсныг энэ нь харуулж байгаа юм байна. \Цэцэн орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|