Хятадын ерөнхий сайд Вэнь Жя баогийн урилгаар Английн ерөнхий сайд Гордон Бровн 18-ны өглөө тусгай нисэх онгоцоор Хятадад хүрэлцэн ирж 3 хоногийн албан ёсны айлчлал хийж байна.
Энэ бол Гордон Бровны 2007 оны 6-р сард Английн ерөнхий сайд болсноос хойш Хятадад хийж байгаа анхны айлчлал болно. Гордон Бровн мөн энэ онд Хятадад айлчилсан Европын анхны төрийн удирдагч боллоо.
Гордон Бровн энэ айлчлалаараа Хятад улсын дарга Хү Жиньтао, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө, ерөнхий сайд Вэнь Жябао нартай тус тус уулзаж, хэлэлцээ хийх болно. Ерөнхий сайд Вэнь Жябао түүнтэй хамт Хятад Английн үйлдвэр худалдааны дээд хэмжээний уулзалтад оролцож, аж ахуйн нэгжийн төлөөлөгчидтэй уулзах бөгөөд Хятадын ардын их сургуульд зохион байгуулах олон нийтийн арга хэмжээнд оролцно. Гордон Бровн бас олимпийн ордон талбайнуудтай танилцаж, Бээжингээс гадна Шанхайд очих юм байна. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|