Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао манай оронд айлчлал хийж байгаа Их Британийн Ерөнхий сайд Гордон Браунтай 18-ны өдөр Бээжинд хэлэлцээ хийв.
Хятатад албан ёсны айлчлал хийж байгаа Брауныг халуунаар угтаж байгаагаа Ерөнхий сайд Вэнь Жябао Хятадын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс юуны өмнө илэрхийлжээ. Вэнь Жябао хэлэхдээ, Ерөнхий сайд Браун цас орсон бэлэгт өдөр Хятадад хүрэлцэн ирлээ, "бэлэгт цас их ургацыг бэлэгдэнэ" гэсэн үг байдаг. Хятад, Их Британийн харилцаа шинэ онд шинээр эхэлж, нэн их хөгжих болно гэдгийг энэ нь харуулж байна гэжээ.
Эдийн засгийн талаар Хятад улс асар их амжилтанд хүрсэнд Браун баяр хүргэсэн бөгөөд Бээжингийн олимпийн наадам амжилтанд хүрэхийг хүссэн байна. \Цэцэн орчуулж, О.Дарамбазар хянав.\
|