Хятад Английн үйлдвэр худалдааны дээд хэмжээний чуулга уулзалт 18-нд Бээжинд боллоо. Хятадын ерөнхий сайд Вэнь Жя бао болон айлчлан ирсэн Английн ерөнхий сайд Гордон Бровн нар мөн өдөр хэлэлцээ хийсний дараа уг чуулга уулзалтад оролцож үг хэлсэн байна.
Уг чуулга уулзалтыг Хятадын Худалдааны Яам болон Английн худалдаа аж үйлдвэр дүрмийн өөрчлөлтийн яам хамтран зохион байгуулсан юм. Мөн өдөр нийтэлсэн Хятад, Английн үйлдвэр худалдааны дээд хэмжээний чуулга уулзалтын сайдын хэмжээний хэвлэлийн бага хурлын албан мэдээнд тэмдэглэхдээ, хоёр ерөнхий сайд нар сүүлийн жилүүдэд Хятад, Английн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд олсон идэвхтэй үр дүнг өндрөөр үнэллээ гэжээ.\Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|