Бээжингийн олимпийн наадам, пара олимпийн бэлэгдэл болгосон үүлэн хээтэй дүрэмт хувцасны загварыг 20-ны өдөр Бээжинд албан ёсоор нийтлэв.
Бээжингийн олимпийн наадам, пара олимпийн дүрэмт хувцас нь бэлэгшээлт үүлэн хээтэй, ажилтны дүрэмт хувцас нь улаан өнгөтэй, сайн дурынхны дүрэмт хувцас нь хөх өнгөтэй, техникийн албаны хүмүүсийнх нь саарал өнгөтэй. Дүрэмт хувцасны өнгө будаг нь ил тодорхой, бэлэгшээлтэй сайхан байж, Бээжингийн олимпийн үзэл санааг харуулж, Хятадын соёлын ил тод онцлогтой байна.
Дүрэмт хувцасны зураг төслийг олон байгууллага нэгжийн зураг төслийн мастерүүд зохиосон бөгөөд энэ ажил 2005 оны 12-р сараас эхэлж, 2007 оны 8-р сарын 30-ны өдөр зураг төслийг Олон улсын олимпийн хороо батлан зөвшөөрсөн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|