Хятадын Засгийн газар энэ онд аюулгүй байдлын талаар осол эндэл гарахаас сэргийлэх эрч хүчээ эрчимжүүлэх болно гэж Хятадын Үйлдвэрлэлийн аюулгүй байдлын хяналт удирдлагын үндэсний ерөнхий газрын дарга Ли И-жүн 22-ны өдөр Бээжинд илэрхийлжээ.
Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албын хийлэгсэн хэвлэлийн бага хурал дээр Ли И-жүн хэлэхдээ, 2007 онд шалган илрүүлсэн хэдэн осол эндлийн хэргээс үзэхэд, эдгээр осол эндлийн бий болсон нь хяналт шалгалт хийх байгууллага нэгжүүд хариуцлага алдаж, осол эндэл гаргасан байгууллагын аюулгүйн удирдлага замбараагүй байгаатай шууд холбоотой юм гэжээ. Энэ онд Хятадын аюулгүй байдалд хяналт шалгалт хийх байгууллагууд осол эндлийг илрүүлэх, засан сайжруулах эрч хүчээ нэмэгдүүлж, онц их осол эндэл гарахаас сэргийлж, Хятадын аюулгүй үйлдвэрлэлийн байдлын тогтуунаар сайжирч, ард иргэдийн амь нас эд агуурсны аюулгүй байдлыг батлах болно гэж тэрээр бас илэрхийлсн байна. \Гэрэлт орчуулж, Буян хянав\
|