Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 22-ын өдөр Гадаад Харилцааны Яаманд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Ираны цөмийн асуудлыг дипломат хэлэлцээгээр зохицуулахыг Хятадын тал зорьсоор ирсэн юм гэж дахин нотолжээ.
Хятад, Америк, Их Британи, Франц, Орос, Герман 6 орны Гадаад хэргийн сайд нар 22-ын өдөр Германы нийслэл Берлинд хурал хийж, Ираны цөмийн асуудлыг зөвшин хэлэлцэхээр товлосон юм. Уг хурлаар Ираны цөмийн асуудлыг зохицуулах дипломат арга тактикийг авч хэлэлцэх болно гэж Хятадын тал үзэж байна гэж Жян Юй тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|