2008 оны Бээжингийн олимпийн хугацаанд тус хотын авто машинд тавих хяналтыг чангатгаж, нийт суудлын тээврийн хэрэгслийн 50 хувийг хөдөлгөөнд оролцохыг замаар хориглох юм байна.
Энэ мэдээг Бээжингийн зам харилцааны салбарын хариуцлагатай хүн 22-ны өдөр Бээжин хотын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Шянган Аомений гишүүдэд олимпийн зам харилцааны баталгааны арга барилыг танилцуулах үедээ илэрхийлсэн байна. Уг хариуцлагатай хүн танилцуулж хэлэхдээ, энэ оны олимпийн хугацаанд Бээжин хотын авто машины нийт тоо 3 сая 300 мянгаас давж, замын ачаалал нэн их болох болно. Бээжин хот замаар явах авто машины тоог хорогдуулах, нийтийн унааны тоог нэмэгдүүлэх зэрэг аргаар нийгмийн тээврийн үйлчилгээг хангах болно гэжээ. \Гэрэлт орчуулж, Буян хянав\
|