2008 оноос Бээжин хотынхоо хэмжээнд 100 сургуульд нарны эрчим хүч ашиглуулж, нарны эрчим хүчийг судлан ашиглах ажлаа эрчимжүүлэх гэж байгааг сурвалжлагч саяхан Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын хурлаас мэдээлжээ.
Үүнээс өмнө, Бээжин хотынхон эргэн тойрны хөдөө нутгууддаа нарны эрчим хүч ашиглах туршилтыг бага хэмжээнд хийж, нарны эрчим хүчийг ашиглан олон нийтийн хэрэглээний халуун усанд орох газрууд байгуулсан байна. Өнөө, уг газрууд нь маш сайн ажиллаж, хөдөө нутгийн иргэдийн өвлийн улиралд халуун усанд орох асуудлыг үр ашигтай зохицуулжээ. \О.Дарамбазар орчуулж Баясгалан хянав.\
|