Хятад улсын дарга Хү Жинь тао 22-нд Бээжинд хэлэхдээ, социализмын үнэ цэнийн гол тогтолцоог байгуулахад хүч тавьж, олон нийтийн үзэл санааны гол урсгалыг бэхжүүлэн дэлгэрүүлж, өөрчлөлт хийж шинийг үүдэхийг эрчимжүүлж, социалист соёлыг хөгжүүлэн цэцэглүүлж, улс орны соёлын хүчин чадлыг дээшлүүлж, Хятадын онцлогтой социализмын байгуулалтад үзэл санаа соёлын дорвитой баталгаа хангана гэжээ.
Хятад улсын дарга Хү Жинь тао бүх Хятадын суртал ухуулга, үзэл санааны ажлын зөвлөлгөөний төлөөлөгчидтэй уулзаж ярилцахдаа ингэж хэлсэн байна.\Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|