Хятад Улсын дарга Хү Жиньтао 24-ний өдөр Бээжинд Бүгд Найрамдах Казахстан Улсын парламентийн дээд танхимын дарга Токаевтэй уулзасан байна.
Хү Жиньтао хэлэхдээ, Казахстантай байх харилцаагаа Хятадын тал хүндэтгэн үзэж байгаа бөгөөд Хятад Казахстаны стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн гүнзгийрүүлэх явдалыг Хятадын Гадаад Харилцааны тэргүүлэх чиглэлийн нэг болгож байна гэжээ.
Токаев хэлэхдээ, хойшидын хэсэг хугацаа бол Казахстан Хятадын харилцааг хөгжүүлэх чухал үе мөн. Нэгэнт тогтосон хэлэлцээрүүдээ нааштай найдваржуулахыг хоёр талд Казахстаны тал маш их хүсч байгаа бөгөөд нэн олон харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхийг хүсч байна гэжээ. Ч.Гантөмөр орчуулж, Пэрлаймаа хянав
|